Үндсэн үйлчилгээ
Далайн тээвэр
Далайд гарцтай орнуудын хооронд далайн тээвэр зохион байгуулах тээвэр зуучийн үйлчилгээ дэлхийн 109 оронд байрлах 926 усан боомтуудын хооронд далайн тээвэр зохион байгуулна.
Далайд гарцгүй орнуудын хооронд далайн тээвэр болон бусад төрлийн тээврүүдийг хослуулан холимог тээвэр зохион байгуулах тээвэр зуучийн үйлчилгээ. Монгол улсын хувьд далайд гарцгүй орон учраас хөрш БНХАУ болон ОХУ-ын далайн боомтууд болон Европын зарим улсын усан боомтуудаар дамжуулан авто, агаар, төмөр замын тээвэр ашиглан далайд гарах боломжтой. Энэхүү замналаар дэлхийн бүх улсаас болон улс руу тээвэр зохион байгуулна.